Агааржуулалтын сэнс
img

Түмэн төмөрт

Барилгын ган карказыг яагаад зураг төслийн дагуу үйлдвэрлэх ёстой вэ?

Барилгын ган карказыг яагаад зураг төслийн дагуу үйлдвэрлэх ёстой вэ?

2026.8.5
Барилгын ган карказыг яагаад зураг төслийн дагуу үйлдвэрлэх ёстой вэ?

Олон хүн "Бэлэн зураг байна уу?", эсвэл "Зургийн мөнгөө хэмнээд шууд хийлгэе" гэж боддог. Гэвч энэ нь барилгын аюулгүй байдал, ашиглалтын хугацаа, цаашдын зөвшөөрөл авах үйл явцад эрсдэл үүсгэдэг.

Ган карказ нь зөвхөн төмөр угсралт биш. Энэ нь тухайн барилгын зориулалт, байршил, ачааллыг тооцсон инженерийн шийдэл юм.

Зураг төсөл боловсруулахдаа юуг тооцдог вэ?

Мэргэжлийн зураг төслийн байгууллага дараах хүчин зүйлсийг инженерийн программаар тооцоолдог.

  • Барилгын зориулалт 

  • Баригдах газрын байршил 

  • Салхи, цас зэрэг цаг уурын ачаалал 

  • Хөрсний нөхцөл 

  • Ашиглах материалын төрөл 

  • Даацын тооцоо 

  • Эдийн засгийн хамгийн оновчтой шийдэл 

Эдгээрийг тооцоолсны дараа зураг төслийг холбогдох байгууллагаар баталгаажуулж, барилгын ажил эхлэх боломж бүрддэг.


Зураггүйгээр карказ үйлдвэрлүүлэх ямар эрсдэлтэй вэ?

  • Даац хүрэлцэхгүй байх эрсдэл 

  • Илүүдэл материал зарцуулах 

  • Барилгын зөвшөөрөлтэй холбоотой хүндрэл үүсэх 

  • Ашиглалтын явцад аюулгүй байдлын асуудал гарах 

  • Дараа нь зураг төсөл боловсруулах боломж хязгаарлагдах 

Нэгэнт барилга босгосны дараа зураг төсөл боловсруулах нь илүү төвөгтэй бөгөөд эрсдэл өндөр байдаг.


Ган карказ бүхий барилга ямар дарааллаар баригддаг вэ?

  1. Зураг төсөл боловсруулах 

  2. Газар шорооны ажил 

  3. Суурийн ажил (шугаман, аяган суурь гэх мэт) 

  4. Шалны ажил 

  5. Гадна инженерийн шугам сүлжээ (цахилгаан, цэвэр бохир) 

  6. Ган карказ үйлдвэрлэл, угсралт 

  7. Хана, дээврийн дүүргэлт (сэндвич панель гэх мэт) 

  8. Дотор инженерийн шугам 

  9. Дотор засал, гэрэлтүүлэг, агааржуулалт 


Яагаад зураг төслөөс эхлэх хэрэгтэй вэ?

Зөв зураг төсөл нь:

✔ Барилгын аюулгүй байдлыг хангана

✔ Материалын зардлыг оновчтой болгоно

✔ Хугацааг хэмнэнэ

✔ Зөвшөөрөл авах үйл явцыг хөнгөвчилнө

✔ Ирээдүйн эрсдэлийг бууруулна

Түмэн Төмөрт Групп нь батлагдсан зураг төслийн дагуу чанарын шаардлага хангасан ган карказ үйлдвэрлэж, угсралтын үйлчилгээ үзүүлдэг.